-1

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ МАРГААНЫ ҮНИЙН ДҮН ӨСЛӨӨ

2025-04-07 00:00:00    |   19

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 03 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болгосон. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 15,840,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах зарим төрлийн маргааныг шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж байна.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .