-1

БАЯНХОНГОР АЙМГИЙН СУМДЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-09-23 15:28:22    |   164

2019 оны 09 сарын 23-ны өдөр Баянхонгораймаг дахь шүүхийн тамгын газар,аймгийн цэргийн хэлтэстэй хамтран тус аймгийн сумдын багийн Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа. Баянхонгор аймаг 20 сумын 105 багтай бөгөөд сургалтанд 80 гаруй багийн Засаг дарга нар хамрагдсан юм. Сургалтанд хамрагдсан багийн Засаг дарга нарт сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Чулуунчимэг \" Шүүхийн мэдэгдэх хуудас ба шүүхийн шийдвэр гардуулалт, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль” сэдвээр, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагч Л.Бор \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, онцлог ” сэдвээр тус тус сургалт мэдээллийг өглөө. Мөн сургалтанд хамрагдсан багийн Засаг дарга нарт холбогдох хууль тогтоомжоор гарын авлага, боршур, шүүхийн танилцуулга зэргийг тарааж хууль сурталчилж ажиллалаа.

\"\"
\"\"
\"\"

. . .