-1

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ/2020.03.31/

2020-03-31 17:30:19    |   164

1. Шүүгдэгч С.Д, Ч.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1/

Даргалагч:Шүүгч Б.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Д, Ч.Ц нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Д, Ч.Ц нарт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгч А.Т-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2/

Даргалагч:Шүүгч Б.Гэрэлмаа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

3. Шүүгдэгч Н.Н, Ө.Т.О ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйллийн 3/

Даргалагч:Шүүгч Ч.Байгалмаа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Н, Ө.Т.О ХХК нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Н-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Ө.Т.О ХХК-нд 20000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч тус тус шийдвэрлэв.

 

 

 

 

 

. . .