-1

Дотоод сургалт зохион байгуулагдав

2020-09-24 10:09:24    |   179

Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгынгазрын2020оны Дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан 

\"Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2019он,2020 оны эхний 09сарын байдлаар хянаншийд вэрлэгдсэн хэргүүдээс давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж,анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон хэргүүдийн шалтгаан нөхцөлийгсудлах, цаашид анхаарах асуудал”сэдвээр сургалтыг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл 2020 оны 09 сарын 22-ныөдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зохион байгууллаа.Тус сургалтаар Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэргүүдэд гарсан процессын болон хууль хэрэглээний нийтлэг алдаа зөрчил,анхаарах асуудлуудыг хэрэг нэг бүрдээр харилцан ярилцаж, дүн шинжилгээ хийж,зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх,хууль болон хэргийн хөдөлгөөний стандарт журмуудыг чанд мөрдөн,албан ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг шүүгчийнтуслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт даалгаж,шүүхийн шийдвэрийн чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг сургалтын төгсгөлд хүслээ.

 

 
\"\"
\"\"

. . .