МЭДЭГДЭЛ
2020-10-23 10:32:18 | 86Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Идэрханд, Ч.Өлзийжаргал нарын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд Аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолын Д.Батжаргал, Б.Нацагдорж нарт холбогдох хэсгийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 111/2020/0137 дугаартай \"захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай захирамж гаргасан.
Дээрх захирамжаар уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад олон нийтийн сүлжээнд дээрх захирамжийг байршуулсныг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.
Иймд улс төрийн намууд аливаа зорилгоор шүүх, шүүгчийн нэр хүндэд халдахгүй байхыг мэдэгдье.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР