-1

“Шүүгчид хориглох зүйл болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

2022-01-11 02:27:58    |   72

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын мэдээлэл болон чиглэл хүргүүлэх тухай 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 01/1151, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 01/1174 тоот албан бичиг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан \"Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.1-д заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын арван нэгдүгээр бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээг 2022 оны 01 сарын 07-ны өдөр хэрэгжүүлж ажиллалаа.

 

Тус нөлөөллийн арга хэмжээ нь \"Шүүгчид хориглох зүйл болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч болон шүүгч нар хамрагдсан ба мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай \"2021 оны Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн системд хэрхэн мэдүүлэх” сэдвээр сургалт, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл \"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын арван нэгдүгээр бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт” сэдвээр сургалтууд хийгдэж сэдвийн хүрээнд шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлснээр арга хэмжээ өндөрлөлөө.

 

Дээрх шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн нөлөөллийн арга хэмжээг цаг үеэ олсон сайн арга хэмжээ болсон талаар шүүгч нар сайшааж байсан болно.

\"\"
\"\"

. . .