-1

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМАА ШИНЭЧЛЭН БАТЛАВ

2022-04-05 08:48:57    |   86

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчдын ээлжит хурал болж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн дотоод журмыг шинэчилж нийт шүүгч, ажилчдын хурлаар хэлэлцүүлж баталлаа.

Мөн шүүгч, ажилчдын ээлжит хурлаар 2022 оны 01 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батдорж, Монгол Улсын Шүүхийн тухай хууль-/шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журам, аргачлалыг шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уламбаяр нар тус тус шүүгч, ажилчдад танилцууллаа.

\"\"

\"\"

\"\" 

\"\"


. . .