СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ №1 - ЯЛЛАГДАГЧИД АВСАН ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ СУНГАХААС ТАТГАЛЗАВ
2023-01-18 02:22:09 | 108Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.26-ны өдрийн №42 Шз
Шүүхийн процессын тойм №01, 2022.05.26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээлэл хангах зорилготой болно.”
Прокуророос яллагдагч З.Б-г 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Лувсанданзанжанцангийн өргөн чөлөө гудамжны 302 тоот хашаанд байх иргэн П.А-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшингийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 2980000 төгрөгийн хохирол учруулсан
Мөн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Геологийн 1-23 тоотод байх иргэн П.Э-ийн эзэмшлийн эд зүйл түр буюу байнга агуулах, үйл ажиллагаа явуулах зориулалтай агуулах сав буюу байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 3.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг шүүхэд ирүүлжээ.
Яллагдагч З.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан гэх боловч уг хэрэгт яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл хавтас хэрэгт огт авагдаагүй, /хавтас хэргийг 0-79 хүртэл хуудас дугаарлагдсан, түүнээс хойш 31 хуудас дугаарлагдаагүй/, түүнчлэн хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг талаар прокурор саналдаа тусгаагүй нь яллагдагчийг цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэх үндэслэл нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Яллагдагч З.Г-д хуульд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-т заасан ... хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол... гэх үндэслэлээр прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаар ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Шүүхээс яллагдагч З.Г-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: