-1

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРТ ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА

2024-03-06 00:00:00    |   142

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нарыг шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонголоо.

- Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Болор-Эрдэнэ, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Гэрэлмаа нар тус тус улиран сонгогдсон.

- Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр С.Сайнбилэг сонгогдлоо.

Сонгогдсон Ерөнхий шүүгч нарт шүүхийн тамга, тэмдгийг хамт олны өмнө гардуулсан ба ерөнхий шүүгчээр сонгогдсон шүүгч нартаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

. . .