-1

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-01 00:00:00    |   170

Тус шүүхийн Тамгын газрын 2024 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан сэдвийн хүрээнд мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай тамгын газрын захиргааны ажилтнуудад зориулан "Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтаар мэдээллийн аюулгүй байдлын тухай ойлголт, хортой кодоос хэрхэн хамгаалах, шүүхийн мэдээллийн аюулгүй байдлын холбогдох журмууд болон хувийн болон албаны мэдээллээ хэрхэн хамгаалах, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ойлголтуудыг өглөө.

. . .