БАЯНХОНГОР АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ
2024-04-02 00:00:00 | 795Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь хэсэгт заасны дагуу 2024-2025 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох 1127 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт батлагдсан ба сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт, мэдээлэл өгөх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-аас хийсэн аймгийн хэмжээний төсөвт байгууллагын удирдлага, 20 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын дундах нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр 2024-2025 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдэд нэгдсэн мэдээллээр хангах, гарын авлага хүргүүлэх, сургалтын тов мэдэгдэх, сургалтад хамруулах, сургалтын танхимаар хангах, шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон тохиолдолд оролцох боломжоор хангах зэргээр хамтран ажиллах тухай мэдээллийг тамгын газрын дарга М.Майжаргал сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт өгч ажиллалаа.