-1

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ЦОГТБААТАР ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-04-11 00:00:00    |   124

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хүртээмж, үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн нээлттэй, бие даасан байдал, шүүн таслах ажиллагааны чанар, үр өгөөжийг бодитой болгох, шүүхийн шийдвэрийн үндэслэл ил тод, эргэлзээ, маргаангүйгээр олон нийтэд хүрэх, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийг үзэл баримтлал, зорилгын хувьд бүрэн хангах зэрэг асуудлын талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өөрийн байр суурийг илэрхийлж мэдээлэл хүргэв.

Шүүхэд үүсээд байгаа хүний нөөц, шүүхийн төсөв санхүүгийн талаар харилцан санал солилцож шүүгч, шүүхийн захиргааны ажилтны цалин хөлс, орон тоо, нийгмийн баталгааг хангах, шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бүрдүүлэхэд хуулиудын уялдаа холбоог сайжруулж өөрчлөлт оруулах, шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв нэмэгдүүлэх зэрэг асуудлын талаар харилцан санал солилцлоо.

Сүүлийн 10 жилийн хугацаанд шүүхийн хөрөнгө оруулалтын төсөвгүйн улмаас эд хогшил хуучирч муудсан, элэгдэл хорогдолд орсон тул “шүүхийн төсөв дээр онцгой анхаарах шаардлагатай” гэдэг байр суурийг шүүхийн тамгын газраас илэрхийлж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Шүүх хуралдааны танхим, өрөө тасалгаатай биечлэн танилцсанаар уулзалт өндөрлөлөө.

. . .