ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЛИЙН САМБАР БАЙРШУУЛЛАА
2024-09-16 00:00:00 | 45Шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд тус шүүхийн Тамгын газраас иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээг ойртуулах, нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан шүүхийн байрны дотор болон гадна иргэдэд зориулсан мэдээллийн самбар байршууллаа.
Иргэд мэдээллийн самбараас шүүхийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах эх сурвалжууд, шүүхийн үйлчилгээний төрөл, шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүхийн захиргааны ажилчидтай холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллүүдийг авах боломжтой бөгөөд тухай бүр шинэчлэн хүргэж байна.
. . .