-1

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ УНШИЖ СОНСГОН, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАВ.

2025-01-02 00:00:00    |   83

Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чулуунбаатарын Байгалмаа, Доржийн Батцэнгэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ганхуягийн Батзаяа нарыг Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилсон зарлигийг хамт олны өмнө танилцуулан сонсгов.

Өөрчлөн байгуулагдсан Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Батцэнгэл сонгогдож шүүхийн тамга, тэмдгийг Тамгын газрын дарга М.Майжаргал гардуулан өгч хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв.

Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нь нэгдэж 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулна.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .