ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025-04-30 00:00:00 | 37Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар нь Улаанбаатар хотын “Архивчдын хөгжил сургалт, арга зүйн төв”-тэй хамтран шүүхийн захиргааны ажилтнуудын архив, албан хэрэг хөтлөлтийн чадавхыг сайжруулах танхимын сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Байгууллагын архивын улсын үзлэгт бэлтгэх, 2025 оны 01 сарын 01-ээс улсын хэмжээнд төрийн байгууллагын албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлсэн, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, тогтоомж, энэ чиглэлээр батлагдсан Монгол Улсын стандартуудын талаарх мэдлэг ойлголтоо бататгаж, архивын өрөөний стандартын талаарх зөвлөгөө зааварчилгаа авах зэрэг албан хаагчдыг мэдээллээр хангахтай холбогдуулан уг сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР