-1

“ХУУЛЬЧИЙН ПРОБОНО

2025-05-01 00:00:00    |   21

Монголын хуульчдын холбооноос санаачлан хэрэгжүүлж эхэлсэн жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хуульчийн Пробоно” /хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх/ өдөрлөгт Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар оролцлоо.

Тус өдөрлөгт тус шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, шүүгчийн туслах Д.Сайннямбуу нар ажиллаж иргэдэд дараах төрлүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага тарааж үйлчилгээ үзүүлэн ажиллаа.Үүнд:

1. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар,

2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар иргэдэд ухуулан таниулах ажлыг хэрэгжүүлж олон нийтэд сурталчлах,

3. Иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр аль шүүхэд, хэрхэн хандах, ямар баримт бичиг бүрдүүлэх талаар буюу шүүхийн харьяаллын талаарх мэдээлэл

Өдөрлөгийн үеэр нийт 26 иргэнд мэдээлэл зөвлөгөөг биечлэн өгч үйлчилгээ үзүүлэн, 10 төрлийн 230 гаруй гарын авлага олон нийтэд тараан, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллалаа.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .