ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД БОЛОН ТЭДГЭЭРИЙН ГЭР БҮЛҮҮДИЙН ДУНД “НӨХӨРСӨГ ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2025-05-16 00:00:00 | 48ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД БОЛОН ТЭДГЭЭРИЙН ГЭР БҮЛҮҮДИЙН ДУНД “НӨХӨРСӨГ ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг дээшлүүлэхэд зорилгоор “НӨХӨРСӨГ” гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 5 багийн 36 тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа дайчлан өрсөлдөж, нийлбэр оноогоор Б.АРИУНБОЛД ахлагчтай “ГЭР БҮЛ 2 ДУГААР БАГ”-ийн хамт олон ТЭРГҮҮН байр, Ц.УЛАМБАЯР ахлагчтай “ШҮҮХ 1 ДҮГЭЭР БАГ-ийн хамт олон ДЭД байр, Ц.СУВДМАА ахлагчтай “ГЭР БҮЛ ХОЛИМОГ 4 ДҮГЭЭР БАГ”-ийн хамт олон ГУТГААР байр тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн нийт тэмцээнд оролцсон шүүхийн захиргааны ажилтнуудын гэр бүлийн гишүүдэд дурсгалын зүйл хадгалуулав.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ