-1

Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах, сургалт зааварчилгааг шүүгч нарт өглөө.

2025-05-29 00:00:00    |   52

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар”-ыг баталж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Тус зааврын хүрээнд шүүхийн тамгын газраас шүүгч нарт олгосон нулимс асгаруулагч шүршүүр, цахилгаан бороохой зэрэг тусгай хэрэгслийг ашиглах, хадгалах сургалт зааварчилгааг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Д.Буян-Равжих өглөө.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .