-1

МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭРИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2025-06-19 00:00:00    |   66

Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол хэлний тухай хууль, Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн зорилт, монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх үүднээс Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудад 2025 оны  06 дугаар сарын 09-ний өдөр монгол бичгийн цахим бичвэрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн монгол, хэл бичиг хариуцсан арга зүйч М.Долгорсүрэн багшаар оруулж, сургалтаар  компьютерт монгол бичгээр бичих чадварт суралцах 2 цагийн сургалтыг дадлага хэлбэрээр бататган орсноороо онцлог байлаа.  

Үндэсний бичиг үсгээ өвлөн, түгээн дэлгэрүүлцгээе.

 

. . .