-1

Шүүхийн сургалтын төвийн албан ёсны нээлт боллоо

2016-05-20 16:05:38    |   150

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг цогц хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах зорилгоорШүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулсан Шүүхийн сургалтын төвийн албан ёсны нээлтийн ёслол 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

\"Шүүхийн

Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяа, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, нийслэл дэх шүүхүүдийн Ерөнхий шүүгч, тамгын газрын дарга, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн төлөөлөгчид, Хууль зүйн их дээд сургуулиудын төлөөлөл, УЕП-ын дэргэдэх сургалт, судалгааны төв, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн тус сургалтын төвийн нээлтийн арга хэмжээнд Захиргааны эрх зүйн сургалтын 1 дүгээр ээлжинд хамрагдаж буй 40 захиргааны хэргийн шүүгчид оролцсон юм.

\"Шүүхийн 

\"\"Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ёслолын ажиллагааг нээхдээ \"…аль ч улс оронд эмч, хуульч гэсэн хоёр мэргэжлийн хүмүүсийг насан туршид нь сургаж, хөгжүүлж байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор одоогоос хоёр жилийн өмнө Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнг байгуулсан бол өнөөдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтыг цогц хэлбэрээр зохион байгуулах боломжтой энэ төвийг албан ёсоор нээж байна. Цаашид Шүүхийн хүрээлэн нь Шүүхийн академи болон өргөжиж, тогтмол сургалт зохион байгуулдаг, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд цугласан цогцолбор болгохын төлөө хичээн ажиллах болно” гэж онцлон тэмдэглэв.

\"ШүүхийнШүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од Шүүхийн сургалтын \"Баяндөхөм” төв хэрхэн үүсгэн байгуулагдсан, бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрхэн өргөжих тухай дэлгэрэнгүй танилцуулгыг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид танилцуулав.

\"ШүүхийнШүүхийн сургалтын төв нь сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий төв байр, сургалтад оролцогчид байрлах тохилог, орчин үеийн шийдэл бүхий гэр, байшин, шүүгч, ажилтнууд чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх спортын талбай зэргээс бүрдэх бөгөөд нэг ээлжид 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулах боломжтой юм. Дашрамд дурдахад тус төвийн сургалтын танхимыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төслөөс орчин үеийн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, тавилга, техник хэрэгслээр бүрэн тохижуулж өгсөн юм.

\"Шүүхийн

Ийнхүү шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг цогц хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах \"Шүүхийн сургалтын төв” албан ёсоор ёслол төгөлдөр нээлтээ хийж, үүд хаалгаа нээсний дараагаар тус төвийн анхны шүүгчдийн сургалт болох захиргааны хэргийн шүүхийн шүүгчид зориулсан Захиргааны эрх зүйн сургалтын 1 дүгээр ээлжийн сургалт мөн өдөр нээлтээ хийж эхэлсэн юм.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

. . .