-1

Шүүгчдийн цалингийн тухай хууль тогтоогч ярьж байна

2014-11-03 13:59:50    |   117

Сү.Батболд: Шүүгчдийн цалингийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл

хуулиа л баримталсан гэдэгт эргэлзэхгүй байна 

 

УИХ-ын гишүүн Сү.Батболдтой уулзаж, цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.  

 

 

-Сүүлийн үед шүүгчдийн цалингийн асуудлаар УИХ дээр нэлээд маргаан өрнөж байна. Та энэ асуудлыг судалж үзэв үү? 

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл асуудлыг хуулиа бариад шийдтэл, уг үйлдэл нь УИХ-ын тогтоолуудтай зөрчилдсөнөөс маргаан үүсчээ гэж ойлгож байгаа. Хуулийнхан маань хуулиа хэрэглэхдээ алдаагүй байлгүй дээ. Миний бодлоорэнэ асуудалд гурван өнцгөөс хандах ёстой байх. Нэгт, хууль, тогтоол зөрчилдөж буй тохиолдолд алийг нь баримтлах вэ, хоёрт, цаг хугацааны хувьд дараалан гарсан эрх зүйн баримт бичгүүдийн алийг нь мөрдөх вэ, гуравт, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангах вэ гэдэг талаас шинжих хэрэгтэй байх. Мэдээж эхний өнцгөөс авч үзвэл хууль нь тогтоолыг давамгайлна. Шүүгчийн цалингийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн нь тогтоолтой зөрчилдөж байгаа гэж зэмлэж байгаа. Монгол Улсад Үндсэн хуультай л зөрчилдөөгүй бол аливаа хууль бусад эрх зүйн актыг давамгайлдаг.Тэгэхээр хуулиа барьж шийдвэрлэсэн нь буруу биш баймаар. Хоёр дахь асуудлын тухайд хууль нь цалингийн талаарх тогтоолоос хойно гарсан гэж ойлгож байгаа. Хойно гарснаар нь хуулиа л баримтлах шаардлагатай. Гурав дахь өнцгөөс нь харвал аливаа байгууллагын хараат бус байдлын баталгаа бол цалин хөлс буюу эдийн засгийн чөлөөт байдлаас их шалтгаална. Хуулийнхаа дагуу цалин хөлсөө өөрсдөө батлаад явахаар заасан бол энэхүү эрх зүйн зарчмаа л баримтлах ёстой. Аль ч талаас нь харсан нь манай хуулийнхан цалин нэмэхдээ эрх зүйн үндэслэлээ бодолцжээ гэж ойлгосон. Ер нь энэ асуудлаар хуулийн нарийвчилсан тайлбарыг хуулийнхан маань өөрсдөө өгч байгаа юм билээ. Харин энэ асуудлын хүрээнд хэлчихмээр нэг зүйл бий. МанайУИХ амьдралаас заримдаа хоцорч яваад байна. УИХ-ынажлын тав тухыг амьдрал харзнаж хүлээхгүй. УИХ аливаа албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний амьдралд тулгарч буй шийдлээ хүлээсэн асуудлуудыг хүнд суртал гарган хойш тавилгүй, харин үйл ажиллагааг нь дэмжсэн байдалтайгаар шуурхай шийдвэрлэж ажиллах хэрэгтэй. 

 

-Шүүгчдийн цалинг ингээд нэмдэг юм байж. Эмч, багш нарын цалинг ч нэмэх ёстой гэх хандлага бий ? 

 

-Ер нь бусдынх нь ч цалинг нэмэх л хэрэгтэй. Ингэхийн тулд эдийн засгийн өсөлтийг буцаан сэргээх ёстой. Эдийн засаг хурдацтай өсч байгаа тохиолдолд цалин нэмэх нь зүй ёсны хэрэг бөгөөд ийм маягаар төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх нь санхүү мөнгөний тогтолцоонд сөрөг дарамтыг бий болгодоггүй. 

 

-Тэгэхээр Та шүүгчийн цалинг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэсэн үг үү? 

 

-Шүүгчийн цалинг нэмнэ гэдэг бол Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах олон арга хэрэгслийн чухал хэсэг нь юм. Энэ утгаараа нэмдэг нь зөв. Нэмэхгүй хойрго хандсанаар мөнгө хэмнэгдэх биш харин ч нийгэмд илүү алдагдалтай, хор уршигтай. Гэхдээ цалинг нэмэхдээ улс орны эдийн засгийн ерөнхий байдал, нөөц боломжийг бас харгалзах л ёстой. Дэлхийн олон оронд ч ийм хандлага байдаг. 

 

- Шүүхийн шинэтгэлийн үйл явцын талаар та ямар үнэлэмж, мэдээлэлтэй байна вэ?

 

 

-Яривал олон л юм бий. Шүүгчийн сахилга, хариуцлагын асуудал, ялангуяа миний хувьд шүүгчдэд суурь боловсрол, мэдлэгээс гадна тасралтгүй сургалт, дадлага чухал ач холбогдолтой гэж үздэг. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжээд хорь гаруй жил өнгөрч буй ч бизнес, хөрөнгө оруулалт, татварын эрх зүйн асуудлаарх дадлага туршлага өнөөгийн шаардлагад тэр бүр хүрээгүй мэт санагддаг. Нийгмийн хөгжлийн гол тулгуур асуудлуудын нэг бол шүүх эрх мэдлийн шударга, найдвартай ажиллагаа. Үүнийг хангахад боловсон хүчний мэдлэг, чадавхи нэн чухал. 

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн цалинг өөрсдийн дураар нэмсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ? 

 

-Энэ засгийн үед хийх гэж эрмэлзэж байгаа, арай гайгүй хийж буй ажил нь шүүхийн шинэтгэл. Ажил нь овоо явж байгаа гэж хардаг. Үндсэн хуулийн байгууллагыг анх удаа бие даасан байдлаар хуульчилсан нь зөв байсан. Харин оройтсон юм байна гэх бодол төрдөг. Цалингийн асуудлын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулиа л баримталсан гэдэгт эргэлзэхгүй байна."Иргэн 2014" програмд RFID технологийг нэвтрүүлснээр хэргийн баримт материалыг цахим хэлбэрээр хянах,best rfid blocking cards. бүртгэх үйл явц улам бүр төгөлдөршиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны техник ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ. Тухайлбал, хэргийн материалыг RFID хаягжуулан, wood nfc cards.шүүхийн барилга доторх автомат уншигч төхөөрөмжөөр дамжуулан байршил,safecard rfid blocking card. хөдөлгөөн, хадгалалтын төлөв байдлыг бодит цагийн горимд хянах боломжтой болно. Энэ нь шүүгч, how to get rfid.шүүхийн ажилтнуудад хэргийн материалыг түргэн шуурхай олж авах, алдаа мадаггүйгээр бүртгэх процессыг хөнгөвчлөхийн зэрэгцээ, хэргийн оролцогч иргэд өөрийн хэргийн явцыг цахим системээр дамжуулан ил тод, хялбархан хянах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн RFID технологи нь "Иргэн 2014" системийн статистик,rfid wooden card. судалгааны функцийг бэхжүүлж, hotel card.шүүхийн үйл ажиллагааны үр ашиг, төсвийн хэмнэлтийг илүү нарийвчлалтайгаар хэмжих, удирдах суурь болно. Ингэснээр шүүхийн шийдвэр гаргалтын чанар,tea шуурхай байдалд эерэг нөлөө үзүүлж, нийтийн эрх зүйн хамгаалалтын механизм улам бүр боловсронгуй болох юм.

 

 

Б.Тайван

. . .