-1

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДТЭЙ ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

2016-10-24 10:10:22    |   143

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2016 оны 10 сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 сарын 21-ний өдрүүдэд Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах ажлуудыг зохион байгууллаа.

\"\"

\"\"

Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Батзаяа, Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баярцэцэг нар өөрийн аймгуудын шүүхүүдийн шүүн таслах ажлын талаар танилцуулга, товч мэдээлэл, хэлэлцүүлэг хийлээ. Нийт шүүхийн шүүгч болон шүүхийн захиргааны ажилчид харилцан санал бодлоо солилцож туршлага судаллаа.

\"\"

\"\" 

Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтыг зохион байгуулсан ба Баянхонгор аймаг дахь шүүхийн тамирчид тэргүүлж эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид тус тус тэргүүн байруудыг эзэллээ.


. . .