-1

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮД 2016 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-01-04 20:20:07    |   161

   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Эвлэрүүлэн зуучлагч нар 2016 оны ажлын тайлангаа хамт олондоо танилцууллаа.
   Шүүхүүд 2016 оны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүн таслах ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, тайлан, ажлын үзүүлэлт, харьцуулалт, үр дүн цаашид анхаарч ажиллах асуудлын талаар болон ажлын бүтээмжийг дээшлүүлэх, олон нийттэй харилцах асуудлын талаар тус тус хөндөж ярилцлаа.
   Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс цаашид хэрэгжүүлж ажиллах арга хэмжээ, шүүхийн шинэтгэл, Ерөнхий шүүгч болон шүүгч нарын ёс зүйн болон хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаатай холбоотой анхаарах асуудлын талаар Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүхийн үйлчилгээний төвийн талаарх мэдээ мэдээллийг тамгын газрын захиргааны албан хаагчид, шүүгч нарт Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал нар тус тус танилцууллаа.

\"\"
\"\"

. . .