-1

“СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ” АЯНД ОРОЛЦОЖ 2 АЙЛД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ

2017-03-06 10:15:37    |   145

17 дугаар жарны Алтан унжлагат хэмээх Тахиа жилийн сар шинийн босгон дээр Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар, Баянхонгор аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран сайн үйлсийн аяныг өрнүүлж, хамтран оролцож, сэтгэлийн өглөг өгч Баянхонгор сумын 7 дугаар багийн иргэн Х.Гансүх, 4 дүгээр багийн иргэн Н.Нарантуяа нарт өргөө цагаан гэр бэлэглэлээ. Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний анги, салбарууд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын 616 алба хаагчид сайн дурын оролцоотойгоор халуун сэтгэлийн гараа сунгаж тус аянд оролцсон бөгөөд энэхүү сайхан сэтгэлийн аянаар 4.2 сая төгрөгийг цуглуулж чадсан байна. Шинэхэн гэрээ хүлээж авсан Х.Гансүх цаашдаа орон гэрээ өнгөтэй өөдтэй авч явж, улс нийгмийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөхөө илэрхлийсэн бол есөн хүүхдийн эх Нарантуяа уг ажлыг санаачилан зохион байгуулсан, хандив тусламж өгсөн нийт хүмүүст талархсанаа илэрхийллээ.

\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .