-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат хуульч О.Зандраа Баянхонгор аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

2017-03-21 20:40:07    |   97

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат хуульч  О.Зандраа 2017 оны 03 сарын 20-21-ний өдрүүдэд Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхүүдэд ажиллалаа. 116 мянган кмнутаг дэвсгэртэй, засаг захиргааны 20 сумтай, 83 мянган хүн амыг хамарч шүүн таслах ажиллагааг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд тус тус хэрэгжүүлж,   12 шүүгч, шүүхийнзахиргааны 26 ажилтантайгаар хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагааг ард иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй, хуулийн хүрээнд хүргэж ажиллаж байна. 
\"\"

Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, ажилтнуудын ажиллаж буй орчин, шүүхийн байгууллагын хамт олноо танилцуулж, тамгын газрын 2016 оны онцлох ажлын талаарх мэдээллийг хийлээ. Мөн 2016 оны шүүн таслах ажиллагааны талаарх тайланг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа ажлын хэсэгт танилцууллаа.


\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан, 2017 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож, тэдний сонирхсон асуултанд хариулж, чөлөөт ярилцлагыг өрнүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Баянхонгор аймгийн шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсэж, Хонгор нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явахын ерөөлийг дэвшүүлэн энэ удаагийн уулзалт, ярилцлагыг өндөрлүүллээ.


\"\"
\"\"

. . .