-1

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-03-29 17:54:39    |   101

2017 оны 03 сарын 28-ны өдрийн морин цагт Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг гардаж авах, цагдаагийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг аймгийн баганат талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын албан хаагчид болон шүүгч нар оролцож, хүндэтгэл үзүүллээ.

\"\"

Ёслолын арга хэмжээний дараа шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, Аймгийн Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Авто тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Монгол банк, Татварын хэлтэс, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зэрэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудын зөвөлгөөнд оролцож, цаашид хамтран ажиллах ажлын талаар санал бодлоо солилцлоо. Мөн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчиллаа.

\"\"

Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал Баянхонгор аймаг дахь Цагдаагийн байгууллагын хамт олон болон Шүүгч, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн хамт олонд ажлын амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа тус зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ дурдаж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.

. . .