-1

2017 оны 1 дүгээр улиралын хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангийн хурал боллоо

2017-04-12 13:00:15    |   130

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн болон Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны 1 дүгээр улиралын тайлангийн хурал 2017 оны 04 сарын 11-ний өдөр тус шүүхийн Эрүүгийн хурлын танхимд боллоо. 
\"\"
Тайлангийн хурлаар Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүүхүүдийн 1 дүгээр улиралын ажилд дүн шинжилгээ хийсэн талаарх тайлан, мөн шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар тайлан тавьж, хамт олноороо хэлэлцүүллээ. Хяналт шинжилгээний багийнхан үнэлгээ хийхэд гарсан зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар дүгнэлт хийж шүүгч нарын болон шүүхийн тамгын газрын албан хаагчдын санал хүсэлтийг сонсож ярилцлаа. Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал цаашид хэргийн хөдөлгөөний  аргачлал, журмыг нягт мөрдөж ажиллах, цаг тухайд нь ажлаа хийх, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах талаар анхаарч ажиллахыг албан хаагчдад анхааруулж энэ удаагийн тайлангийн хурал өндөрлөлөө. 

. . .