-1

Хангайн бүсийн шүүхийн спорт, мэргэжил ур чадварын тэмцээнд амжилттай оролцлоо

2017-05-18 12:41:24    |   139

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Хангайн бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 10 цаг 30 минутад Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо.

Хангайн бүсийн уралдаанд Архангай аймгийн шүүх,  шүүх, Өвөрхангай аймгийн шүүх, Хөвсгөл аймгийн шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхүүдийн захиргааны нийт 80 ажилтан оролцож, ур чадвараа уралдуулснаас Баянхонгор аймаг дахь Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат 3 дугаар байр, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Гантулга 3 дугаар байр, Захиргааны хэргийн шүүгчийн туслах Г.Мөнгөнцэцэг тэргүүн байр, Эвлэрүүлэн зуучлагч Л.Бор 3 дугаар байр, нягтлан бодогч Б.Мөнхзул тэргүүн байр, архив бичиг хэргийн эрхлэгч Г.Байгалмаа дэд байр зэргийг тустусэзлэж ажил, мэргэжлийн уралдаандаа амжилттай оролцлоо. Тус уралдааны үеэр Хангайн бүсийн шүүхүүдийн дунд уламжлал болгон зохиогддог Спортын өдөрлөг болсон бөгөөд спортын тэмцээн Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Шатар, Биллаярьд гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээний эмэгтэй гар бөмбөгийн төрөлд Баянхонгор аймгийн шүүхийн эмэгтэй баг тамирчид аваргын алтан медалийг хүртсэн бол эрэгтэй гар бөмбөгийн төрөлд Баянхонгор аймгийн шүүхийн эрэгтэй баг тамирчид дэд байр эзлэж, мөнгөн медаль, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Баянхонгор аймгийн шүүхийн эмэгтэй баг тамирчид дэд байр эзлэж, мөнгөн медаль, эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Баянхонгор аймгийн шүүхийн эрэгтэй баг тамирчид аваргын алтан медаль, шатарын төрөлд Баянхонгор аймгийн шүүхийн тамирчин А.Батдорж хүрэл медаль, эмэгтэй ширээний теннисны төрөлд Баянхонгор аймгийн шүүхийн тамирчин Б.Соёлмаа алтан медаль зэргийг тус тус хүртлээ. Тэмцээний нийлбэр дүнгээр Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид тэргүүн байр эзлэж шилжин явах аваргын цомоо 3 дахь жилдээ авч тэмцээнийг өндөрлүүллээ. Тэмцээнд болон ур чадварын уралдаанд оролцсон хамт олондоо ажил, амьдралын болон спортын өндөр амжилтыг хүсье.
\"\"
\"\"
\"\"

. . .