-1

Баянхонгор, Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сургалтанд хамрагдлаа

2017-06-13 09:05:46    |   150

Баянхонгор, Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2017 оны 06 сарын 05-ны өдрөөс 06 сарын 06-ны өдрүүдэд Шүүхийн сургалтын Баяндөхөм цогцолборт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга, шинэлэг зохицуулалт, онцлог, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудийн агуулга, үзэл баримтлал, шинэлэг зохицуулалт, онцлог, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт, бүртгэл хяналтын нэгдсэн систем, түүний хэрэглээ, Архив, албан хэрэг хөтлөлт, Байгууллагын соёл, ажилтны харилцаа хандлага, хамт олны уур амьсгалгыг эерэгээр төлөвшүүлэх зэрэг сургалтуудад хамрагдлаа.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ШСМСХ-ийн мэдээлэл хариуцсан ахлах референт Т.Наранбат, судлаач Н.Анхбаяр, н.Ганцэцэг, н.Билгүүнзаяа, сэтгэл зүйч Ш.Батболд, АЕГ-ын ахлах мэргэжилтэн Н.Оюунсүрэн нар сургалт, хичээлийг заалаа. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шинээр батлагдсан хуулийн агуулга, үзэл баримтлал, шинэлэг зохицуулалтыг танилцуулах, хэргийн хөдөлгөөн, шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, мэдээллийн технологи, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдлэг эзэмшиж, бодлогын түвшинд нэгдсэн ойлголтонд хүрэх, байгууллагын соёлыг бүрдүүлэх, ажлын байран дахь ёс зүй харилцаа, хандлагыг сайжруулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олж авахад сургалтын зорилго оршиж байгаа юм.

Баянхонгор, Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхтэй танилцаж туршлага судаллаа. Мөн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн Далийн ам хэмээх газар орших Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан хийгдсэн сүм болох \"Аглаг бүтээл”- ийн хийдтэй танилцлаа.

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"



. . .