-1

БАЙГУУЛЛАГЫН ГАДНАХ ОРЧИНД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

2017-09-04 10:34:47    |   136

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 04/792 дугаар албан бичгийн дагуу 2017 оны 09 сарын 02-ны өдрийн Бямба гаригт шүүхийн тамгын газрын нийт албан хаагчид шүүхийн байрны гадна орчин талбай, ногоон байгууламжыг цэвэрлэж хогийн ургамал болон хог хаягдал зэргийг түүж цэвэрлэлээ. Мөн шинээр мод, бут, сөөг тарих бэлтгэл ажлыг хангаж, байгууллагын гаднах ногоон байгууламжын хашаа, хайс зэргийг цэгцэлж янзаллаа.

Амралтын өдрөө байгууллагынхаа гаднах орчин, цэвэрч байдалд анхаарч их цэвэрлэгээ хийсэн хамт олондоо ажлын амжилт хүсье.

\"\"
\"\"
\"\"

. . .