-1

2017 оны 3 дугаар улиралын хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангийн хурал боллоо

2017-10-02 11:23:08    |   169

Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн болон Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны 3 дугаар улиралын тайлангийн хурал 2017 оны 09 сарын 25-ний өдөр тус шүүхийн Эрүүгийн хурлын танхимд боллоо. Тайлангийн хурлаар Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүүхүүдийн 3 дүгээр улиралын ажилд дүн шинжилгээ хийсэн талаарх тайланг тавьж хэлэлцүүллээ. Хяналт шинжилгээний багийнхан үнэлгээ хийсэн дүгнэлт, мөн цаашид анхаарах асуудлын талаарх зөвлөмжийг шүүх тус бүрт хүргүүллээ.  Мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан \" Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал” –ын дагуу Шүүхийн захиргааны ажилтны түвшин тогтоох шалгалтыг авах комисс болон тус шалгалтын зохион байгуулалтын талаарх мэдээллийг тамгын газрын дарга М.Майжаргал захиргааны ажилтнуудад өгч, шалгалтандаа сайн бэлтгэж оролцохыг зөвлөсөнөөр энэ удаагийн тайлангийн хурал өндөрлөлөө.
\"\"

. . .