-1

Эвлэрүүлэн зуучлагчид баярлалаа

2017-10-20 11:15:25    |   150

\"\" 

Чулуундорж овогтой Цэрэнпагма миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт оршин суудаг. 2016-2017 онуудад Баянхонгор аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд хандаж, 8 иргэнд холбогдох 20 орчим сая төгрөгийн авлага барагдуулж өгөх хүсэлт гаргасан. Одоогоор дээрх нэхэмжилсэн мөнгөө гаргуулж авсандаа баяртай байна. Эвлэрүүлэн зуучлах алба иргэд бидний эрх ашгийг хамгаалсан, цаг завыг хэмнэсэн ажлыг явуулж байгаа төдийгүй шүүхийн байгууллагын үйлчилгээг хөнгөвчилдөг алба юм байна. Хурдан шуурхай, үр дүнтэй үйлчилсэн шүүхийн байгууллага, эвлэрүүлэн зуучлагч Л.Бор нарт талархлаа илэрхийлье.

. . .