Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын тайланг танилцууллаа
2018-03-16 09:32:44 | 141
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайланг орон нутаг дахь шүүхүүдэд танилцуулах ажлын хэсгийг баталсан бөгөөд уг тушаалын дагуу Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнП.Батсайханаар ахлуулсан, референт Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 03 дугаар 15-ны өдөр тус шүүхэд ажиллалаа.
Томилогдсон ажлын хэсэг шүүхүүдийн шүүгч, нийт албан хаагчдад \"Шүүхийн ерөнхий зөвлөл ”-ийн 2017 оны ажлын тайланг танилцуулж, мөн шүүгч, захиргааны ажилтнуудын санал, хүсэлт, сэтгэгдлийг сонсож, тодорхой асуудлуудыг цааш нь уламжиллахаа илэрхийллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн \"Бэлтгэл хангуулах тухай” албан бичигт заасны дагуу шүүхийн Тамгын газрын 2017 оны ажлын тайланг томилолтоор ирсэн ажлын хэсэг болон шүүгч, албан хаагч нарт тус шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнП.Батсайхан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлэх зорилтын талаар танилцуулж,Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, албан хаагчдад ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh
. . .