-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

2018-06-04 16:15:26    |   133

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан, референт А.Өсөхбаяр, Ж.Онон, Билгүүн, Оюунгэрэл, Цэцэгдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 05 сарын 27-ны өдрөөс 05 сарын 31-ний өдрүүдэд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, шалган туслах чиглэлээр ажиллалаа. Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн хүний нөөц, төсөв санхүүг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, дүнг шүүхийн тамгын газрын албан хаагчид болон шүүгч нарт танилцуулж, тэдний асуултанд хариулт өгч, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөж, алдаа дутагдалтай байгаа ажилд хугацаатай үүрэг даалгаварыг өглөө.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

\"\"

\"\"

 

. . .