-1

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа

2019-01-21 11:56:28    |   148

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Баянхонгор сумаас шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн дунд сургалтыг сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтанд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бат-Оргил, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батдорж, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Чулуунчимэг нар оролцон Баянхонгор аймаг дахь Шүүхүүдийн танилцуулга, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцлаа.

Уг сургалтанд хамрагдсан иргэдэд багц хуулиудын талаар бэлтгэсэн гарын авлага, эмхэтгэл зэргийг тарааж, хууль сурталчилж ажиллалаа.

\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .