-1

Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагтай шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа

2019-02-03 11:14:03    |   109

2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагтай шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бат-Оргил, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнгөнтулга болон тус тасгийн алба хаагч нар оролцов

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамдзаасан зохицуулалтуудыг нэг мөр ойлгох, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг түргэн шуурхай явуулах, хамтын ажиллагааг сайжруулахталаар санал сэтгэгдлээ харилцан солилцож, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж,2019 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталлаа.

\"\"

\"\"

\"\"

. . .