МЭДЭГДЭЛ
2020-11-17 02:39:43 | 119Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 01/1163 албан бичгийн дагуу Баянхонгор аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэл, гомдол, хүсэлт зэргийг биечлэн авахгүй байх, хэргийн материалтай танилцах, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй биечлэн уулзах зэрэг үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах болсныг үүгээр мэдэгдэж байна.
Иймд шүүхээр үйлчлүүлэх иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагууд дараах байдлаар шүүхийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
1.Баянхонгор аймаг дахь анхан шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг баталгаат шуудан, Bayankhongor_tg@shuukh.mn хаягаар илгээх
2.Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол болон шүүхийн тамгын газарт ирүүлэх, хүсэлт, албан бичгийг Bayankhongor_tg@shuukh.mn хаягаар ирүүлэх
3.Хэргийн материал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асууж, тодруулах зүйлийг шүүгчийн туслахын утсаар холбогдож асуух /Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх-70440544, Иргэний болон захиргааны хэргийн анхан шатны шүүх-70440522, Эвлэрүүлэн зуучлагч-70440542/
4.Тендерийн тодорхойлолт авах хүсэлт, архивын баримтын хуулбар авах хүсэлт /Албан тоот, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 10090000501 тоот дансанд 10.000 төгрөг тушаасан баримтын хуулбар/ PDF форматаар Bayankhongor_tg@shuukh.mn и-мэйл хаягаар илгээх /88226656/
5.Шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг 70440003, 70442464 дугаарын утаснаас тодруулах
Жич: Шуудангаар болон байгууллагын и-мэйл хаягаар илгээсэн нэхэмжлэл, хүсэлт, гомдол, баримт бичигт өөрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлнэ үү.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР