Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар бүх сумдын ЗДТГазрын дарга, нийгмийн бодлогын мэргэжилтнүүдэд холбогдох мэдээллийг өгч ажиллалаа.
2021-11-24 11:09:13 | 91Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нутгийн захиргааны байгууллагатай хамтран нягталж, иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулах ажлын хүрээнд 2021 оны 11 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн бүх сумдын ЗДТГ-ын дарга, хууль эрх зүйн болоод нийгмийн бодлогын мэргэжилтнүүдэд иргэдийн төлөөлөгчийн нэрсийг нягталж ирүүлэх тухай албан бичиг болон иргэдийн төлөөлөгчийн нэрсийг хүлээлгэн өгч шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар холбогдох мэдээллийг өгч ажиллалаа.
. . .