ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
2025-01-14 00:00:00 | 19
Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар нь “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/-ын ажлын байрны 1 сул орон тоонд шилжин ажиллахыг хүссэн төрийн өөр байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.
№ | Албан тушаал | Сул орон тоо |
Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
Төрөл | Ангилал | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | |||
1 | Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга |
1 | Дэс түшмэл | ТЗ-7 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх | Эрх зүй /0421/ | - | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
1. Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
2. Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
3. Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ, БИЧИГ БАРИМТ:
1. Хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар болон шимтгэл төлсөн цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/;
9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас;
10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /сүүлийн 12 сарын байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/;
11. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн бол гэрчлэх баримт бичиг
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Дээрх бичиг баримтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өмнө Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 314 тоот өрөө болон bayankhongor_tg@shuukh.mn цахим хаягаар материалаа ирүүлнэ үү.
Холбогдох Утас: 70442453, 88906369
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР