-1

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ №1 - ХАРЬЯАЛЛЫН БУС МАРГААНЫГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА

2023-02-09 04:13:47    |   168

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шийдвэрийн дугаар: 111/ШЗ2022/0089


Процессын тоймын дугаар-01, 2023.02.07

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


МХБИ холбооноос шүүхэд хандан, \"иргэн Т нь манай байгууллагын дүрэмд засвар хийж, ХБИ нэгдсэн төв гэх нэртэй байгууллагыг хуурамчаар байгуулсан. Иймээс манай байгууллагын дотоод үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахгүй тогтвортой ажиллуулж, Т, М нарт хариуцлага тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр хуульчилсан.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ тохиолдолд хариуцагчаар нэрлэн заасан М, Т нар нь захиргааны байгууллага, албан тушаалтан биш, иргэд байх тул захиргааны хэргийн шүүх хянахгүй, иргэний шүүхэд хандах байжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа

. . .