-1

ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД НЭХЭМЖЛЭЛ ГАРГААГҮЙ БОЛ ШҮҮХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА

2023-04-14 04:05:51    |   90

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.12.20-ны өдрийн 111/ШЗ2022/0256


Тоймын дугаар, огноо: 2023.04.14, Процессын тойм 3


Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


\"С” ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаарнэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т \"дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэснийг зөрчиж, маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээс хойш даруй 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

С ХХК нь дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны байгууллагад өөрт нь хандаж уг гомдолд хариу авснаас хойш мөн 30 хоногийн дараа шүүхэд хандсан тул шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Санамж: \"Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж/шүүхийн тогтоолыг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”

 

Тоймыг бэлтгэсэн.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан

. . .