-1

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭСЭГТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ

2024-05-16 00:00:00    |   120

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар болон Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2024 оны хамтарсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, шүүхийн Тамгын газрын дарга нар төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт, түүнийг хангах ажлын хүрээнд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар харилцан санал солилцох уулзалтыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан.

Уулзалтын үеэр Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ажил хариуцсан ахлах байцаагч Цагдаагийн ахмад А.Алтантогоо 2024 оны 1-5 сар хүртэл хугацааны шүүхийн харуул, хамгаалалтын цагдаа нарын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.

. . .