ШҮҮГЧИЙГ ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ТАТГАЛЗАНА

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дугаар: 111/ЗТ2023/0029

Процессын тоймын дугаар, огноо: №03, 2024.10.17

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүгчийг татгалзан гаргах хүсэлтдээ: “Тус шүүхийн 2023.05.04-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд шүүгч нь хариуцагчийн өмгөөлөгчтэй хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, мөн манай үйлчлүүлэгч болох “Н” ХХК-ийг удаа дараа үндэслэлгүй хурал хойшлуулдаг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралд бэлтгэх боломжит хугацаагаар хангахгүй, мөн хэргийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай зэргээр шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэргийн талаар шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж байна, татгалзлыг хүлээн авч, хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү." гэжээ.

Шүүх Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь дээрх үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т “Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” татгалзан гаргахаар заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд тогтоогдоогүй болно.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.