ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ИРЭХ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Шүүгчийн захирамжийн дугаар, огноо: 111/ШЗ2024/0212, 2024.09.06

Процессын тоймын дугаар, огноо: №4, 2024.10.17

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

“Б” компани нь аймгийн Засаг даргад холбогдуулан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн” илт хууль бус захиргааны акт гаргасан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчаас “Б” компанийн “уурын зуух байрлаж байгаа газар нь хэдэн мкв газар байгаа, аймгийн О байгууллагын газартай ямар хэмжээгээр давхцалтай байгааг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт, кадастрын зураг гаргуулах” хүсэлт гаргасны дагуу эрх бүхий байгууллага болох “Э” ХХК-ийг шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг шинжээчийн дүгнэлт шүүхэд ирэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.