Хураангуй бэлтгэсэн:
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх
Шийдвэрийн огноо, дугаар:2024.05.30, 2024/ДШМ/39
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №9, 2024.11.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын агуулга: Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Орд” нэртэй караокены гадна өөрийнх нь биед халдсан шалтгаанаар Б.М-н нүүр хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, улмаар ялаас чөлөөлжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад: Анхан шатны шүүх хохирогч Б.М-ийн эрүүл мэндийг нөхөн сэргээхэд гарсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр, иргэний нэхэмжлэл, хохирлын талаарх баримт гаргах, шаардах эрхийг хангалгүй шүүгдэгч Б.Н-ийг хэргийн учир төлөх төлбөргүй гэж дүгнэн, түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоол
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл