Хураангуй бэлтгэсэн:
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2024.10.25, 2024/ДШМ/60
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №9, 2024.12.05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Тоймын агуулга: Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...тоотод Д.Ц-тэй маргалдан түүний нүүр рүү нэг удаа, хөл рүү нь 2 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, 4 дүгээр шүдний сулрал, хуухнагийн цус хуралт зэрэг зөөлөн эдийн няцрал, чихний дэлбэнгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б-ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад:
Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүх хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ шүүгдэгч Н.Б-гын оршин суугаа газрын хаяг байршил, аймаг, сумын нэрийг тодорхой заагаагүй нь шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэх байдал үүсгэсэн гэж үзэн түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсийг түүний оршин суугаа газрын байршлаас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, харьяалах өрхийн эмнэлэг, эмийн сан, хүнсний зах зэрэг чиглэлээр тогтоож, техникийн хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн
Анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоол
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл