ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ МЭДҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-01-17 00:00:00 | 11Авлигын эсрэг хуулийн 10.3-т болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-д заасны дагуу мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Энэ хүрээнд Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Уламбаяр 2025.01.10-ны өдөр “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-д багтсан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журам, маягт өөрчлөгдсөнтэй холбогдуулж ХАСХОМ мэдүүлэхтэй холбоотой сургалт, мэдээлэл өглөө.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР