Загварын нэр
*Нэхэмжлэл бичихдээ урдаасаа үдэх зайтай буюу 3 см зай үлдээж бичнэ үү.* Баярлалаа
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь
Огноо Сүхбаатар сум
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/
Нэхэмжлэлийн шаардлага: Сураггүй алга болсонд тооцуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Б.Доржтой 1999 онд танилцаж, гэр бүл болсон. Бид 2003 оныг хүртэл хамт амьдарч байсан ба нөхөр маань 2003 оны 2 дугаар сард Оросын Холбооны Улс руу хувийн ажлаар яваад эргэж ирээгүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй алга болсон. 2003 онд нөхрийгөө алга болсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж эрж хайсан боловч өнөөдрийг хүртэл хэл сураг гарсангүй. Энэ талаар нөхрийн маань эцэг, эх ч мэдэж байгаа иймд сураггүй алга болсонд тооцож өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг
1.Нэхэмжлэл 2.Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
3.Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан
4.Б.Доржийн иргэний үнэмлэхийн хуулбар
5.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/
Шүүхийн үйлчилгээний хэлтэс
Утас:70362294
Вэб сайт: http://www.court.se.gov.mn