Загварын нэр
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ
Нэхэмжлэгч: __________ овогт __________ -ын __________
Баянхонгор аймаг, __________ сум, __________ баг, __________ тоот
Утас: __________
Хариуцагч: “ААА” ХК
Баянхонгор аймаг, __________ сум, __________ баг, __________ тоот
Утас: __________
НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА: Ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах.
А.Б би ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдөр ААА ХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, менежирийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-наас эхлэн ХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. Гэтэл ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.
Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул __________ тоот тушаалыг хүчингүй болгож, __________ намайг __________ ХХК-ийн __________ албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин __________ төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.
НЭХЭМЖЛЭЛД
/Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
1. Нэхэмжлэл 2 хувь
2. Хөдөлмөрийн гэрээ
3. Ажилд орсон тушаал
4. Ажлаас халагдсан тушаал
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
6. Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
Нэхэмжлэл гаргасан __________ /А.Б/
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНЭЭС АВНА УУ. УТАС: 70440003
Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.
Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.
АНХААР: Та нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай ба нэхэмжлэлийг бичихдээ цаасны зүүн захаас 30мм, дээд, доод захаас 20мм, баруун захаас 15мм зайтай бичнэ үү.